Б. Найдалаа: Хүний нүд рүү гараа хийчихдэг шүү дээ. Тиймэрхүүл тохиолдол болсон. Би П.Наранбаяр сайдыг зодоогүй

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт Боловсролын сайд П.Наранбаярыг УИХ-ын
гишүүнд зодуулсан гэдэг мэдзэллийг өгсөн. Сайдыг зодсон гэх гишүүн нь Б.Найдалаа гэдэг
мэдээлэл цацагдсан. Үүнд П.Наранбаяр сайд үгүйсгэсэн тайлбар өгсөн юм.
Энэхүү явдлын талаар УИХ-ын гишүүн Б.Найдалаагаас тодрууллаа.
Тэрбээр “Би өнөөдөр ажилдаа орж байна. Ийм шуугиан гарсан байсан. Өнгөрсөн Пүрэв гарагт
би эмнэлэгт хэвтээд, хуваарьт хагалгаа хийлгэсэн юм. Тайлбар өгч чадахгүй байтал гадуур
зохиомжлоод, ардын аман зохиол шиг ташаа мэдээлэл тарж.
Энэ явдал Пүрэв гарагийн өглөө болсон. Манай зөвлөлийн хурлын үеэр санамсаргүй явдал
болж П.Наранбаяр сайдын хөмсөг нь гэмтсэн. Жинхэнэ санамсаргүй тохиолдлоор осол
болчихсон юм. Тэр хурлын дараа бид чуулганд суусан. Үдээс хойш нь би эмнэлэгт хэвтэхээр
явсан. Хүний нүд рүү гараа хийчихдэг шүү дээ. Тиймэрхүү л тохиолдол болсон. Би зодоогүй. Энэ бол
цагдаад бүртгүүлээд байхаар зодоон, гэмт хэрэг биш гэлээ