51 настай эрэгтэй барилгын ажил хийж байхдаа унаж, бэртжээ

Баянзүрх дүүрэгт барилга дээр засвар хийж байсан хүн унаж, бэртсэн осол өнгөрсөн сарын 30-ны өдөр гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст барилга дээр засвар хийж байсан хүн уналаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 51 настай иргэн Б нь барилгын ажил хийх явцдаа 16 давхраас 13 давхар руу унаж зүүн далны доод хэсгийг хугалжээ.
Иймээс иргэд барилга байшингийн засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, дүрэм журмын дагуу ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.