Д.Сүнжид: Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон нь сайшаалтай ч цаашид бууруулах ёстой

0

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн 1 дүгээр бүлэг болох “Сонгох, сонгогдох эрх: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид мэдээлэл хийлээ.

Тэрээр “Гадаад улсад буй иргэд сонгуульд бүрэн хамрагдаж чадаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийн асуудал дээр анхаарах ёстой хэвээр байна. Оюутан суралцагч нар, ээлжийн ажилтнууд, санал авах хэсгийн хороонд ажиллаж байгаа ажилтнуудын санал авах эрх хангагдаагүй. УИХ-ын нэг гишүүн зарим тойрогт 18 мянган иргэнийг төлөөлж байхад, зарим тойрогт 45 мянган иргэнийг төлөөлж байна.

Тиймээс үүнийг жигдрүүлэх шаардлагатай. Мандатын тоо дутуу бол саналын хуудсыг хүчингүйд тоосон нь чөлөөтэй байх зарчмыг зөрчсөн. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 17 хоног байсан нь сонгогчид болоод нэр дэвшигчдэд аль, алинд нь халтай байна. Сонгуулийн зардал өндөр байгаа нь тодорхой бүлгүүдэд дэвших боломжийг хааж байна. Сонгуулийн үеэр 2000 гаруй гомдол ирсэн” хэмээлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *