ЭХ БАРИГЧИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЦОГЦ ЧАДАМЖ БОЛОВСРУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

0

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд Эх баригчдын төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг чанаржуулах, эх барихуйн сургагч болон чиглүүлэгч багш бэлтгэх, улмаар эх баригч мэргэжилтний чадамжийг сайжруулах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд “Эх баригчийн төгсөлтийн дараах цогц чадамж”-ийг эцэслэн боловсруулах зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.


Эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан ба төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийн суурь болох эх баригч мэргэжилтний чадамжийг боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.Мөн өнгөрсөн жил Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан танхимаар 50, цахимаар 27 эх баригч оролцсон уулзалт зохион байгуулан санал авсан. Үүний дараа улсын хэмжээнд эх баригчдын анкет судалгааг одоо ажиллаж байгаа 1119 эх баригчийн 708-аас нь аваад байна.

Энэ удаагийн санал солилцох уулзалтаар талууд дээрх судалгаа, санал асуулгуудын үр дүнтэй танилцаж, санал, зөвлөмжөө нэгтгэн “Эх баригч мэргэжилтний цогц чадамж”-ийг эцэслэн боловсруулах зорилготой бөгөөд уулзалтад Эрүүл мэндийн яам, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Янжмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан суурин төлөөлөгч Нагай Маки, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунгоо, Монголын эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн С.Даваасүрэн болон ЭХЭМҮТ, ЭНЭМҮТ-2, “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийин төлөөлөл оролцож байна.

Уулзалтын төгсгөлд чадамжийг тодорхойлох өнөөг хүртэлх үйл явц, анкет судалгааны үр дүнг танилцуулж, оролцогчид бүлгээр ажиллан “Эх баригчийн төгсөлтийн дараах цогц чадамж”-ийг эцэслэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *