“Уул уурхайн тусгай зөвшөөрөл олголт, хууль тогтоомжийн хэрэгжилт”-д аудит эхлүүллээ

0

Үндэсний аудитын газар “Уул уурхайн тусгай зөвшөөрөл олголт, хууль тогтоомжийн хэрэгжилт”- сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийг өнөөдөр хийлээ. Уул уурхайн салбарын хууль, тогтоомжийн хүрээнд олгогдож байгаа тусгай зөвшөөрлийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа эсэх, тус салбарын хууль тогтоомжид давхардал, хийдэл, зөрчил байгаа эсэхийг судлан, дүгнэлт зөвлөмж боловсруулах нь энэ удаагийн аудитын зорилго юм.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням аудитын нээлтийг эхлүүлж, аудитын төлөвлөгөө болон аудитын явцад анхаарах шаардлагатай зарим асуудлаар зөвлөмж өгсөн юм. Тэрбээр “…Энэ удаагийн аудитыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал , газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Цөмийн энергийн комисс болон уул уурхайн салбарын бусад холбогдох байгууллагыг хамруулан гүйцэтгэнэ…” гэдгийг онцолсон юм. Тэгэхдээ дээрх байгууллагаас 2019-2025 онд гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаарх баримт материал, мэдээлэлд аудит хийхийг тодотголоо.

Энэхүү аудитын тайланг ирэх долдугаар сард Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *