Нөмөр лизинг Эрдэнэт хотод анхны салбараа нээлээ

Нөмөр Кредит Лизинг ХХК нь орон нутгийн харилцагчдадаа ойртож, анхны салбараа Эрдэнэт
хотод албан ёсоор нээлээ. Энэхүү шинэ салбар нь автомашины лизингийн үйлчилгээгээр дагнан
ажиллах бөгөөд орон нутгийн иргэдэд илүү хүртээмжтэй шуурхай үйлчилгээг хүргэх зорилготой
юм.
Нээлтийн хүрээнд харилцагчдаа дэмжих онцгой урамшуулал зарлаж, нэг сарын хугацаанд
урьдчилгаа төлбөрийг ердөө 10% болгон бууруулж байна. Анх удаа автомашин авах гэж буй
болон автомашинаа солих гэж буй хэн бүхэнд Нөмөр хурдан шийдэл, хялбар үйлчилгээтэй, уян
хатан лизингийн нөхцөлийг санал болгож байна.
Шинэ салбарын мэдээлэл:
• Байршил: Эрдэнэт хот, Орхон моллын 1-р давхарт
• Үйлчилгээ: Автомашины лизинг
• Урамшуулал: Урьдчилгаа ердөө 10% – зөвхөн нээлтийн сарын хугацаанд
• Утас: 94014846, 94001468
Хүссэн машинаа хүлээлтгүй аваарай!