ГЭМТЛИЙН ДАРААХ СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНД ХОНГКОНГИЙН ХӨДӨЛМӨР ЗАСЛЫН ДЭВШИЛТЭТ АРГА БАРИЛЫГ НЭВТРҮҮЛНЭ

0


Хонгконгийн Политехникийн их сургуулийн багш, “We care-We share” хөдөлмөр засал үйлчилгээний сургалтын төслийн зохицуулагч, хөдөлмөр засалч Tang Kin Chung, Tony Wong Ka Keung нар энэ сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах болон Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд уулзалт хийлээ.
Тус уулзалтанд ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан дэд захирал Б.Батзориг, Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Ууганбаяр болон сэргээн засахын их эмч нар, хөдөлмөр засалчид оролцлоо.
Энэхүү уулзалтаар цаашид Монголд төдийгүй дэлхий нийтэд эрэлттэй байгаа хөдөлмөр заслын тусламж үйлчилгээний хэрэгцээтэй уялдуулан хөдөлмөр засалчдын мэдлэг ур чадварыг сайжруулах, түлэгдлийн дараах эмчилгээнд орчин үеийн шинэ технологи, дэвшилтэт арга барилыг ашиглах, туслах хэрэгсэл хэвлэлийн 3D лаборатори байгуулах тал дээр хамтарч ажиллахаар болсон байна.
Хөдөлмөр заслын тусламж үйлчилгээ нь гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээний салшгүй нэг хэсэг бөгөөд ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн хувьд, 2022 оны аравдугаар сараас эхлэн энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа билээ.
ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *