Казахстан улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

0

Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл цахимаар үргэлжилнэ.

Тавигдах шаардлага: 

  • Бакалаврын түвшинд суралцах хүсэлт гаргагч нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2025-2026 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын
  • Докторын түвшинд суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй туршлагатай, 35 хүртэлх насны); зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын
  • Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
  • Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг болон зээлд хамрагдаагүй байх. Мөн бусад улсын Засгийн газрын тэтгэлэгт давхар хамрагдаагүй байх;

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Барилга, хот байгуулалт
  • Зам тээвэр
  • Уул уурхай, олборлолт
  • Эрчим хүч
  • Цахим хөгжил, мэдээлэл технологи
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи
  • Боловсрол судлал
  • Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/
  • Боловсролын сэтгэл судлал
  • Олон улсын харилцаа

Бүртгэлийн линк болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: Боловсролын яам

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *