ДЭМБ: Чинээлэг орнууд тусламжаа танах нь эхийн эндэгдлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй

0


Чинээлэг улс орнууд хүмүүнлэгийн тусламжаа бууруулснаас болж эмэгтэйчүүд төрөлтийн хүндрэлээр нас барах эрсдэл нэмэгдэж байна гэж ДЭМБ анхааруулжээ. Эхийн эндэгдлийн талаар НҮБ-ын шинэ тайланд зөрчилдөөний бүсэд байгаа жирэмсэн эмэгтэйчүүд бусад бүс дэх эмэгтэйчүүдтэй харьцуулахад аливаа эрсдэлд өртөх магадлал тав дахин их байдаг гэсэн юм.

Тайланг бичсэн судлаачид 2000-2023 оны хооронд жирэмслэлт, төрөлтөөс үүдэлтэй нас баралт 40 хувиар буурсан ч энэхүү ахиц дэвшил хэврэг, 2016 оноос хойш удаашралд орсон гэжээ. 2023 онд 260 мянга орчим эмэгтэй жирэмслэлттэй холбоотой хүндрэлээр нас барсан байна. Судлаачид бичихдээ сөрөг хүчин зүйлсийн улмаас томоохон ухралт үүсэх аюул бий хэмээжээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулахдаа АНУ санхүүжилтээ татсанаар эмнэлгүүд хаагдаж, эрүүл мэндийн ажилтнууд цомхотголд орж, эхийн эндэгдлийн гол шалтгаануудыг анагаадаг эмийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан гэсэн юм. Тус байгууллагын ерөнхий захирлын туслах, доктор Брюс Айлвард хэлэхдээ эрүүл мэндийн үйлчилгээнд үүссэн цочрол нь цар тахалтай адил нөлөө үзүүлж магадгүй гэсэн байна. Цар тахлын улмаас 2021 онд эхийн эндэгдлийн тоо 40 мянгаар нэмэгдсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *