Автомашины зээлийн урьдчилгааг 30 хувь болгосон ч импорт 4.2 хувиар өсөв

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Автомашины импортыг хязгаарлах шийдвэрийг гаргахгүй бол Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх боломжгүй” гэж мэдэгдэж байсан удаатай. Тиймдээ ч автомашины зээлийн урьдчилгаа 10 хувь байсныг 30 болгон нэмэгдүүлсэн нь үүнтэй холбоотой.
Статистик мэдээлэл харахад автомашины урьдчилгаа төлбөрийг чангаруулсан ч импорт буураагүй, өссөн дүнтэй хэвээр байна. Гаалийн мэдээллийг харвал, дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 36776 суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өссөн дүнтэй байна.