Тооцоолол: Х.Баттулгын хасуулахаар болсон зургаан сарын цалингийн 20% нь 7 сая 320 мянган төгрөг

0

 

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарын ёс зүйн асуудлыг хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын 67 цагийн таслалтад зургаан сарын цалинг нь 20 хувиар хасах сахилгын хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн тухай бид мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын 2020 оны 40 дүгээр тогтоолын дагуу УИХ гишүүн нь сард үндсэн цалин 6.1 сая төгрөг, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь буюу 1.8 сая төгрөг нийт 7.9 сая төгрөгийн цалинтай.

Тооцоолол, УИХ-ын гишүүн Х.Баттулгын зургаан сарын үндсэн цалин 36,6 сая төгрөг. Үүний 20 хувь нь 7 сая 320 мянган төгрөг болж байна. Тэрбээр, нэг сарынхаа цалингаар л торгуулах шийтгэл авсан гэсэн үг юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *