1.9 их наядаар барих “Туулын хурдны зам”-ын тендерт БНХАУ-ын 3 компанийн ирүүлсэн үнийн саналыг цуцаллаа

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг 1.9 их наядаар тавих гэж буй талаар бид мэдээлсээр буй.
Уг тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 538 тэрбум бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргана.
Тус агуулгаар 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр бичсэн нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.
https://eguur.mn/570034/embed/#?secret=o1LYeMJGHc
Энэхүү ажлын хүрээнд, долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх гэх мэт олон “чимэгтэй” аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэх юм байна. Үүнд:
- Газар шорооны ажил
- Хиймэл байгууламж
- Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
- Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
- Мэдээлэл холбооны төлөвлөлт
- Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судалгаа, авран хамгаалах, малтлагын ажил
- Байгаль орчин хамгаалах ажил зэрэг багтаж буй.
Улмаар тендерийн материал хүлээн авах хугацаа дуусаж БНХАУ-ын 3 компани үнийн санал ирүүлсэн. Энэ талаарх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Эх сурвалж: Eguur.mn