Д.Сосорбарам: “Женко” хоншоортой юм бол бүрэн эрхээсээ татгалзаад, бүх хэргээ шалгуулчих

Өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төгрөг нуурын ордыг төрд авч, Х.Баттулгыг шалгах ёстой талаар мэдэгдэл хийсэн билээ. Улмаар Х.Баттулгыг тус ордыг зарсан гэх баримтууд ч өөрт нь байгааг тэрбээр мэдэгдсэн юм.
Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулан Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “Женко хоншоортой юм бол бүх хэрэг явдлаа шалгуулчих. Өөрөө бүрэн эрхээсээ татгалзаад өргөдөлөө өгөөд гар яв очоод шалгах бүх газарт шалгуулаад буруугүйгээ нотол. Харамсалтай нь чадахгүй айж гүлдэгнээд элдэв бусын хамгаалал хайж, бултах ярилцлага өгөөд л чааваас” хэмээжээ.
Эх сурвалж: Tug.mn