Л.Ган-Орших: Өвчлөгсдийн ихэнх нь хорт хавдрын гурав,дөрөвдүгээр үе буюу хожуу оношлогдож байгаа нь харамсалтай

0

Манай улсын хүн амын дунд зонхилон тохиолдож буй хавдрын өвчлөл ба урьдчилан сэргийлэх
эрт илрүүлгийн талаар Монголын хоол боловсруулах дурангийн нийгэмлэгийн тэргүүн, эмч
Л.Ган-Орших дараах мэдээллииг хүргэлээ.
Тэрбээр “Хавдар Судлалын Үндэсний Төвөөс 2023 онд гаргасан хамгийн сүүлийн үеийн дүн
мэдээгээр Монгол Улсад хорт хавдар өвчний
• Дөрөвдүгээр байранд улаан хоолойн хавдар
• Хоёрдугаар байранд ходоодны хорт хавдар явж байна.
Харамсалтай нь ихэвчлэн хорт хавдрын гурав, дөрөвдүгээр үе буюу манайхны ярьдаг
бүр хожуу үедээ оношлогдож байна.
Улмаар эмчилгээ хийх боломжгүй, эмчилгээ хийсэн ч амьдралын чанар, амьдрах
хугацааг уртасгахад төвөгтэй үедээ оношлогдож байгаа нь харамсалтай мэдээ.
Хорт хавдар өвчнийг эрт үед нь оношлохоор зорьж, “Эрт илрүүлэг хоёр” хөтөлбөр илүү
боловсронгүй болсонд баяртай байна.
Монгол Улсын хэмжээнд яг дуранг идэвхтэй хийдэг 170 орчим эмч бий.
Монголын хоол боловсруулах дурангийн нийгэмлэг эмч, боловсон хүчин сувилагч нарыгаа
боловсрол, мэдлэгээ улам дээшлүүлж ахиулах зорилгоор тасралтгүй сургалтад хамруулж байна.
Эрүүл Мэндийн Яамнаас гаргаж байгаа бодлогыг дэмжиж, хамтарч ажиллана.
70-80 хувь нь хожуу үедээ оношлогддог гэж байгаа. Эсрэгээрээ 70-80 хувийг нь эрт үедээ
илрүүлдэг болчихвол маш том ахиц дэвшил, ойрын зорилт” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *