Төр Ж.Хатанбаатарт 30 жил үнэгүй ашиглуулсан эмнэлгийн барилгаа эргүүлэн авлаа

0

 

Нийслэлийн өмч хувьчлах комисс өчигдөр /2025.04.15/ хуралдаж Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.

Тодруулбал, холбогдох хууль тогтоомжийг зөрчин Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн хувьчлах үнийг 876,011,000 төгрөгөөр тогтоож, Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай менежментийн гэрээ байгуулах тухай 2008 оны есдүгээр сарын 8-ний өдрийн нийслэлийн Өмч хувьчлах комиссын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төслийг Нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Х.Нямбаатар болон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

Сануулахад, “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв нь улсын өмч бөгөөд Ж.Хатанбаатар тус эмнэлгийг  30 гаруй жил ажиллуулсан. Энэ хугацаанд эмнэлгийн урсгал зардлыг улсын төсвөөс гаргаж ирсэн байдаг.

Ийнхүү төр Ж.Хатанбаатараар эмнэлгээ авч, стандартад нийцсэн засвар үйлчилгээ хийн хүүхдийн эмнэлэг,уламжлалт анагаах ухааны эмнэлгийн  чиглэлээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр боллоо. Энэ хүрээнд холбогдох  арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн өмч хувьчлах комисс НЗДТГ-ын дарга Д.Амгалан, НӨХГ-ын дарга В.Оюумаад нарт даалгасан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *