Д.Гантулга: Г.Дамдинням аа чамд рэкетлүүлнэ гэж байхгүй шүү

0

УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн твиттер хуудаснаа Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгыг
багагүй шүүмжлээд амжсан.
Тодруулбал, “За байз Боловсролын сайд солигдчихсон билүү? Энэ зөвлөх гэх хуулиар ямар ч
хариуцлага хүлээх үүрэггүй, эрхгүй нөхөр л энэ салбарт туйлаад байгаа сураг дуулдаад байдаг. Одоо
бүр ил гараад шийдвэр яриад явдаг боллоо.
Бөөр бөгсөндөө толгой мөрөндөө баймаар байх юм” гэжээ.
Бид энэ асуудалтай холбогдуулан Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгаас тодрууллаа.

Тэрбээр, “Шулуухан хэлэхэд Г.Дамдинням гишүүн намайг дээрэлхээд байгаа юм уу, өдөөд байгаа юм
уу их дураараа ярьж байна.
Г.Дамдинням гишүүн өмнө нь ШУТИС-ын Проректор байсан. Боловсролын сайд болох гээд чадаагүй, бас ШУТИС-ын Проректорт өөрийнхөө хүнийг шахаад бараагүй учраас надруу дайраад байна.
ШУТИС-ын хэдэн проректоруудыг томилж байхад ямар их дарамт ирэв ээ, ямар их сайдаар яриулав
аа. Энэ чинь улс төрийн дарамт мөн биз дээ.
Г.Дамдинням өөрөө Боловсролын сайд болно гэж бүр өөртөө итгээд явж байсан юм. Болооүйдээ
дотроо шатаад явж байгаа юм. Г.Дамдиннямаа чамд рэкетлүүлнэ гэж байхгүй шүү. Амныхаа зоргоор
чалчаад байж болохгүй” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *