УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.21-04.25

0

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн

2025.04.18-ны өдрийн хурлаар батлав.

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 21-НЭЭС 04 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

 ДАВАА ГАРАГ /2025.04.21/
Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМ
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан10.00“Жанжин Д.Сүхбаатар”
2Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан10.00“Их Эзэн Чингис хаан”
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1Инновац, цахим бодлогын байнгын хорооХилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00“Үндсэн хууль”
2Хууль зүйн байнгын хорооЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00334 тоот
3Эдийн засгийн байнгын хороо“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан16.00“Үндсэн хууль”
4Хууль зүйн байнгын хорооХууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан16.00“Их засаг”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсанМонгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00“Их засаг”
2УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсанМал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.30214 тоот
МЯГМАР ГАРАГ /2025.04.22/
Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1Хууль зүйн байнгын хорооЭрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан11.00“Үндсэн хууль”
2Төсвийн байнгын хорооҮндэсний аудитын газрын Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай холбогдуулан санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан15.00“Үндсэн хууль”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан10.00“Их засаг”
2УИХ-ын даргын 2024 оны 263 дугаар захирамжаар байгуулагдсанДунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсвийн төслийг боловсруулах болон төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх журмын талаар санал, дүгнэлт гаргаж, төсвийн хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах чиглэлээр хуулийн төсөл боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан13.30УИХ-ын дэд даргын уулзалтын танхим
3УИХ-ын даргын 2024 оны 77 дугаар захирамжаар байгуулагдсанХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00“Их засаг”
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1Эдийн засгийн байнгын хороо·  Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн,  зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/·   Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./·   Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг10.00“Жанжин Д.Сүхбаатар”
2Нийгмийн бодлогын байнгын хороо·  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан·  Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох14.00“Их Эзэн Чингис хаан”
3Хууль зүйн байнгын хороо·   Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/14.30“Жанжин Д.Сүхбаатар”
ГУРАВ.СОНСГОЛ
1Нийгмийн бодлогын байнгын хороо·   Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол·   Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/10.00“Их Эзэн Чингис хаан”
ЛХАГВА ГАРАГ /2025.04.23/
Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1Төрийн байгуулалтын байнгын хороо“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан12.00“Үндсэн хууль”
2Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00“Их Эзэн Чингис хаан”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1УИХ-ын даргын 2024 оны 109 дүгээр захирамжаар байгуулагдсанХүүхдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулах, хууль тогтоомжийг Хүүхдийн эрхийн конвенцид нийцүүлэх чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан10.00“Их засаг”
2УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсанЭрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан10.00“Үндсэн хууль”
3УИХ-ын даргын 2024 оны 108 дугаар захирамжаар байгуулагдсанХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан12.00“Их засаг”
4УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр  захирамжаар байгуулагдсанЯлгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00“Их засаг”
5УИХ-ын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсанТөрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан15.00334 тоот
6УИХ-ын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан“Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан15.00“Үндсэн хууль”
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1Төсвийн байнгын хороо·    Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/·   Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/·         Бусад10.00“Жанжин Д.Сүхбаатар”
2Төрийн байгуулалтын байнгын хороо·       Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/·    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/·         Бусад10.30“Их Эзэн Чингис хаан”
3Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо·  Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн,  зөвшилцөх/·    Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/·        Байнгын хорооны тогтоолын төсөл13.30“Жанжин Д.Сүхбаатар”
ПҮРЭВ ГАРАГ /2025.04.24/
Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМ
НЭГ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
1Хүний эрхийн дэд хорооХүний эрхийн форумтай хийх уулзалт-хэлэлцүүлэг12.00“Үндсэн хууль”
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
1·        Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,үргэлжилнэ/·     Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/·     Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/10.00“Их хуралдай”
·      Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/·  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/15.00
  БААСАН ГАРАГ /2025.04.25/  
Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМ
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
1·       Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,асуулт, хариулт 90 минут/·   Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/10.00“Их хуралдай”
·   Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар·      Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлангийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт·     “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл15.00

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *