ТОМИЛГОО: УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл Италид Элчингийн зөвлөхөөр ажиллаж эхэлжээ

0

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг чөлөөлөөд буй. Тодруулбал, тэднийг гадаад руу Элчингийн зөвлөхөөр томилогдож байгаатай холбоотойгоор ийнхүү чөлөөлсөн байдаг. Тэгвэл тэдний томилгоо эхнээсээ баталгаажиж эхлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ХБНГУ дахь дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдож, ажлаа эхлүүлсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл Итали улсад Элчингийн зөвлөхөөр томилогдож, ажиллаж эхэлжээ.

Тун удахгүй УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэгийн томилгоо албажих бололтой.

Дашрамд дурдахад, өмнөх парламентад байсан эмэгтэй гишүүдийн энэ мэт томилгоо олны анхааралд байна. Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдоод байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *