Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн хэрэг Архангай аймагт өнгөрсөн хоёрдугаар сард гарчээ

“Архангай аймгийн нутаг дэвсгэрт хүн нас барсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сард бүртгэгджээ.
Аймгийн цагдаагийн газраас тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахад энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн дугаар тоот байранд иргэн Б-г түүний нөхөр А гэгч нь хардалтын улмаас зодож, олон тооны гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогджээ. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Он гарснаас хойш цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь насыг нь хохироосон гэх найман гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.