Болгар улсад бакалавр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт эхэллээ

0

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан (Дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл)-ийн хүрээнд бакалавр, докторын хөтөлбөрт тус бүр нэг иргэнийг Боловсролын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг сонгон шалгаруулж, Бүгд Найрамдах Болгар Улсын холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

2025-2026 оны хичээлийн жилд хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврт 3 оюутан, магистрт 4, докторт нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.

Бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 22-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар явагдана. Https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг pdf /1 файлын хэмжээ 5mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *