Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлэв

0

Монгол Улсын ерөнхий аудиторт нэр дэвшигчийн томилгооны сонсгол тавдугаар сарын 7-нд болохоор товлогджээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ. С.Магнайсүрэнгийн намтар,

  • 1975.3.28-нд Говь-Алтай аймагт төрсөн

Боловсрол:

  • 1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
  • 1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
  • 1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
  • 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
  • 2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
  • 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
  • 2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,
  • 2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,
  • 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,
  • 2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2015 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2023 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *