ТРАКТОР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГААЛИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРУУЛЖ, НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЧЭЭ

0

Өглөөний_уулзалтаар:

 Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа "Өглөөний уулзалт" энэ удаад мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж байна. 

Аж ахуйн нэгжүүдээс гарсан санал:
Трактор, тоног төхөөрөмжийг гаалийн хөнгөлөлтөнд хамааруулах, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна.

Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн нэгдсэн холбооноос тавьж буй санал:
10-аас дээш жил үйл ажиллагаа явуулж байгаа 140 орчим аж ахуйн нэгж байдаг. Мод үржүүлгийн компаниуд 3 жилийн өмнөхтэй харьцуулахад маш өргөжсөн байна. Сэлэнгийн мод үржүүлгийн компаниуд борлуулалтыг сайжруулахыг хүсэж байна. Борлуулалт дээр анхаарах шаардлагатай байна. Хөнгөлөлттэй зээлийн асуудал хөндөгдөж байна. Зээлийг гаргах шаардлагатай байна. Өөрсдөө чадавхжихаар ажиллаж байна. Уул уурхайн компаниудад мод тарих газартай холбогдуулан газар гаргаж өгөх шаардлагатай байна. Тэрбум мод сангийн үйл ажиллагаа хязгаарлагдмал хэлбэрээр ажиллаж байна.

Ногоон зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага байна. Төрийн оролцоог тодорхой болгох хэрэгтэй байна. Татварын тогтолцоо ойлгомжгүй байна. Татварын байцаагч нарын мэдээлэл зөрдөг. Үүнээс улбаатай татварын дарамт орж ирж байна. Импортын модны асуудал байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд импортын хичнээн мод орж ирэх вэ? Үнэ хямд байгаа нь импорттой холбоотой. БНХАУ-аас орж ирж байгаа хайлаас хэт хямд байдаг. 50-150 төгрөгөөр зарж байна. Монголд ургуулж байгаа хайлаас 3200 төгрөг болдог. Өрсөлдөх боломжгүй гэх мэт олон асуудлын хүрээнд өглөөний уулзалт үргэлжилж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ойн газар Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо #ТэрбумМод

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *