Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг 6 дугаар сарын 23-ны өдрөөс сэргээнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явуулна.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг өчигдрөөс (2025.04.23) эхлэн зогсоосон.
Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульчилсаны дагуу нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдийн иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сэргээх юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цахим хуудаст байршуулсан. Нөхөн сонгууль явуулах хэсгийн сонгогч Та Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://burtgel.gov.mn/ цахим хуудсанд хандаж, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” цонхыг идэвхжүүлэн иргэний бүртгэлийн дугаар /РД дугаар/, бүртгэлтэй хаягийн мэдээллээ оруулан шалгах боломжтой.
Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр нөхөн сонгууль явуулах аймаг, сум болон мандатын судалгаатай танилцана уу.
https://e-election.mn/storage/uploads/process/file_1745468584199929_172741376090811.pdf