Чанартай бичгийн цаас хэрэглэх нь ямар ач холбогдолтой вэ?

Бичгийн цаас бол албан ажил өдөр тутамд хамгийн их ашиглагддаг энгийн атлаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг хэрэглэгдэхүүн юм. Тэгвэл бичгийн цаас ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Чанартай цаас баталгаат бүтээгдэхүүн хэрэглэх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнээд зогсохгүй ажлын гүйцэтгэл, сэтгэл ханамжид маш чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс дараах 5 шинж чанаруудыг анхааран авч үзэж бичгийн цаасаа сонгох талаар зөвлөмж хүргэе.
1. Өнгө цайралт – Brightness: Цаасны өнгө нь хэвлэсэн текст, дүрсийн тод байдлыг тодорхойлдог. Ихэнх оффисын цаасны өнгөний цайралт 92-98 хооронд байдаг бөгөөд өндөр цайралттай цаас нь өнгө, дүрсийг илүү тод, амьд харагдуулдаг. Харин нягтаршил бага, нимгэн цаас нь принтерийн хорыг өөртөө нэвчүүлж, хүссэн өнгөтэйгөөр хэвлэгддэггүй.
2. Нягтрал – Opacity: Өндөр нягтралтай цаас нь хоёр талд хэвлэхэд ард талын бичвэр, дүрс нэвт харагдахгүй байх давуу талтай. Нягтрал бага байх тусам гарч буй хэвлэл цаасанд нэвчиж, тухайн цаас хунигдах, үрчийх гэх мэт хүндрэлүүд үүсдэг.
3. Зузаан ба жин – Thickness and Weight: Цаасны зузаан нь түүний бат бөх байдал, хоёр талт хэвлэлт өгөхөд тохиромжтой эсэхийг тодорхойлдог. Жишээлбэл, 80 гр/м² жинтэй цаас нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
4. Гадаргуугийн жигд байдал – Smoothness: Гадаргуу жигд байх нь хэвлэлийн чанарт шууд нөлөөлдөг. Жигд гадаргуутай цаас нь бэхийг жигд шингээж, дүрс, текстийг тод, цэвэр хэвлэхэд тусалдаг. Хэт гөлгөр биш, тохиромжит зөөлөн гадаргуу нь хэвлэх явцад цаас хоорондын гулгалт, давхар хэвлэлт зэргийг үүсгэхгүй.
5. Принтерт ээлтэй байдал – Run-ability: Чанартай цаас нь хэвлэгч машиныг гацаахгүй, бэх тараахгүй байх баталгаатай . Энэ нь оффисын хэвлэлийн үйл ажиллагааг тасралтгүй, үр ашигтай явуулахад чухал үүрэгтэй.
Double A – Дэлхийн стандартад нийцсэн сонголт

Эдгээр шаардлагуудыг хангаж дэлхийн 130 гаруй орны хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн Double A брэндийг сонгохыг танд зөвлөж байна. Энэхүү брэндийн хамгийн чухал давуу тал нь өндөр нягтрал. 1гр цаас тутамд 30 сая ширхэг фибер /утаслаг ширхгүүд/ агуулдаг учраас бат бөх зөөлөн жигд гадаргуу, хоёр талд хэвлэхэд тохиромжтой зузаан зэрэг бичгийн цаасны гол шаардлагуудыг хангасан байдаг.
Манай улсын зах зээлд 2006 оноос худалдаалагдан харилцагч, хэрэглэгчдийн дунд хэдийнээ танигдсан Double A брэндийг Ю Би Пи ХХК /Улаанбаатар Принт/ албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг бөгөөд хэрэглэгч та бүхнийг чанарын баталгаатай найдвартай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
Дэлгэрэнгүйг www.facebook.com/DoubleA.Mongolia фэйсбүүк хуудаснаас
Холбогдох дугаар: 7500-3333