Мандал Даатгал нь “Оюу толгой” компанийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэнд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлнэ

0

Мандал Даатгал нь Монголын хамгийн олон ажилтантай компаниудын нэг болох “Оюу толгой” компанийн ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдэд зориулсан эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалын үйлчилгээг үзүүлэх албан ёсны даатгагчаар шалгарлаа.

“Оюу толгой” компани нь ажилтнуудынхаа болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавин хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулж буй нь ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндийн зардалд санаа зовнилгүй бүтээмж өндөртэй ажиллах боломжийг нь бүрдүүлж өгч байна.

Судалгаанаас үзэхэд, эрүүл ажилтныг өвчтэй ажилтантай харьцуулбал ажлын бүтээмж 3 дахин өндөр, чөлөөтэй өдрийн тоо 9 дахин бага байдаг нь эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт компанид хүний нөөцийн, бүтээмжийн, санхүүгийн зэрэг олон үр өгөөжтэйг батлан харуулж байна.

Эрүүл мэндийн даатгалд нөхөн төлбөрийн үйлчилгээ хамгийн чухал байдаг бөгөөд Мандал Даатгал нь хамгийн том эрүүл мэндийн нөхөн төлбөрийн баг бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг даатгал юм. Мандал Даатгал нь хувийн эрүүл мэндийн даатгалыг Монголдоо анх нутагшуулсан бөгөөд эрүүл мэндийн даатгалаар салбартаа тэргүүлдэг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *