“827 тэрбумаар барих “Сэлбэ дэд төв”-ийн орон сууц барих тендерт Монголчуудыг оролцуулсангүй”

0

Гурван блок сургууль, таван блок цэцэрлэг, 100 ортой эмнэлэг, 47.530 ам метр талбайд авто зогсоол, 152.650 ам метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам болон явган хүний замыг цогцоор шийднэ хэмээсэн Сэлбэ дэд төв төслийн бэлтгэл ажил явагдаж буй. Энэ ажлыг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлнэ хэмээсэн.

Уг төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан байдаг.

Ингэхдээ, 4362 айлын орон сууц барихаар нэгдүгээр багцын санхүүжих дүн 373.6 тэрбум, хоёрдугаар багцынх 453.4 тэрбум төгрөг байна. Тус өртөг нийт 827 тэрбум болж байгаа бөгөөд нийт өртөг энэ ондоо бүрэн санхүүжихээр тусгажээ.

Харин санхүүжих нийт өртөг Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргахаар төлөвлөжээ. Тендерийн материалыг /2025-04-23/-ны өдрийг дуустал хүлээн авах авахаар төлөвлөж буй.

Тус тендерийн хүрээн дэх бүтээн байгуулалттай холбоотойгоор Монголын барилгачдын нэгдсэн холбооноос өнөөдөр /2025-04-28/-нд мэдээлэл хийх гэж байна. Ингэхдээ Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон гэх асуудлаар Төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд шаардлага хүргүүлэх аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *