Өсөхийн өлөн нь арилаагүй НИТХ-ийн төлөөлөгч Ж.Энхжаргалангийн хүүхэд дэлхий, бусдын хүүхэд мэлхий

Орон нутгийн сонгуулийн үр дүнд НИТХ-д төлөөлөгчөөр суух 45 эрхмээс зан харилцааны хувьд хэт доголдолтой, бусдыг доромжилж, элдэвлэн хэрэлддэг, баяндаа аархсан нэгэн нөхөр байгаа нь ХУД-с сонгогдсон төлөөлөгч Ж.Энхжаргалан гэгч юм. Баян айлд хүргэн орсон түүний хувьд анх хотын даргын зөвлөх, удалгүй сар нь 9 саяын цалинтай “Төв цэнгэлдэхийн захирал” гэсэн албан тушаалын ногоон гэрлээр ард түмэнд танигдсан “төлгөн коммунист” нөхөр.
Иргэдийн саналаар төлөөлөгч болсоноо их зүйлд бодон, өөрийгөө ХААН хэмээн төсөөлж, иргэдээ гөлөг нохойгоор нь дуудаж тэнгэр задрааж яваа нэгэн.
Өнгөрсөн амралтын өдөр гэхэд, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан хүүхдээ Нарангийн энгэрийн хогийн цэг рүү дагуулан явж, “Хичээлээ хийхгүй, ээж аавын үгэнд орохгүй бол ийм амьдрал хүлээж байна” хэмээн үзүүлсэн гэх пост нь олны дургүйцлийг хүргэлээ.
Тэрбээр, өөрийн цахим хуудаснаа “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг өнөөдөр хүүхдэдээ авчирч үзүүллээ. Хичээлээ олигтой хийхгүй бас ээжийнхээ үгэнд орохгүй болохоор нь хичээл номдоо сайн шамдахгүй бол амьдрал хэдхэн км цаана ямар байгааг бодитоор харууллаа. Аав ээж нь өглөөний ургах нартай уралдаж гарч орой харанхуй бүрэнхий болоход ажлаа тараад орж ирдэг. Үхтлээ ажиллаж олсон мөнгөө сургалтын төлбөрт нь өгдөг. Эцсийн бүлэгт үр хүүхдүүддээ сайн боловсрол олгоё сайн хүн болоосой, ээж ааваасаа хойш өөрийгөө амьдралаа аваад явчихдаг хүн болоосой гэж бид хүсдэг. Заримдаа хүн байгаа зүйлээ харьцуулах зүйлгүй үед үнэлдэггүй. Зовлон гэж боддог зүйл нь жаргал байдаг.” хэмээжээ.
Жирийн иргэдийн амьдрал, асуудлыг олж хараасай гэж иргэд нь сонгож байхад өөрийн хүүхдэдээ нийгмийн анги давхарга үүсгэж яваа “Баяндаа аархсан” Ж.Энхжаргал попрохоос өөр юу ч чадахгүй гэдгийг бид олон удаагийн үйлдлээр нь харж болохоор…
Иргэдээ доромжлохоор албан тушаал бүх л улстөрийн карьер нь дуусдагийн тод жишээ ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, Улсын их дагина улны Д.Сарангэрэл нараас ойлгох байлгүй дээ…