“Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 4 тэрбум доллар шаардлагатай”

0

Монгол Улс 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд буй. Ингэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх, жилийн дөрвөн улиралд жуулчид ирэх боломжийг бий болгох гээд олон ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дэд бүтцийг хөгжүүлэхэд аялал жуулчлалын салбарт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг салбарын сайд нь онцоллоо.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин тэрбээр, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бүсчилж хөгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, хойд бүс нь байгалийн нөөц сайтай. Тиймээс үүнийг нь түшиглэн байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Улмаар дэд бүтцийг хөгжүүлэх нь зүйтэй. Монгол Улсын хувьд зуны улиралд дийлэнх жуулчдаа хүлээж авдаг. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд жилийн дөрвөн улиралд жуулчдыг хүлээж авах шаардлага тулгарч байна.

Жилийн дөрвөн улиралд зохицуулж дэд бүтцээ шийднэ. Дэд бүтцийг хөгжүүлэх 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авахын тулд 4 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай.

Үүнд хувийн хэвшлүүд мөн оролцоно. Улмаар хувийн хэвшлүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна. Эргээд энэ хэмжээний мөнгийг аялал жуулчлалаас улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолж байна. Мөн визний уян хатан нөхцөл, нислэгийн тоог нэмэх гэх мэт ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ” гэдгийг хэлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *