БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визийн таатай нөхцөлийг бүрдүүлнэ

- БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визийн таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр тус улсын Үндэсний Ассамблейн зүгээс анхаарч, дэмжиж ажиллана.
- БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг энэ сарын 26-30-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
- Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.
БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визийн таатай нөхцөлийг бүрдүүлнэ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг энэ сарын 26-30-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.
Энэ үеэр БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визийн таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр тус улсын Үндэсний Ассамблейн зүгээс анхаарч, дэмжиж ажиллана гэдгийг Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг онцлов. Харин манай улсын зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх Өмнөд Солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан. Тус шийдвэр 2025 оны арванхоёрдугаар 31-ний өдрийг хүртэл дахин хэрэгжихээр болсон.
Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.