ТЦА: Автомашиныхаа дугаарыг сольсон этгээдийн жолоодох эрхийг хассан

0
494859452_550823747723573_977014131106605410_n

Цахим орчинд нэгэн иргэн олны танил жүжигчин автомашины дугаараа сольж, машины дугаар явдаггүй өдрөө замын хөдөлгөөнд оролцож байгааг зургаар баримтжуулан мэдээлсэн. Энэ нь хууль бус бөгөөд олны танил этгээд байсан ч дүрэм зөрчиж болохгүйг иргэд хэлж байгаа юм.

Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар тодруулахад, тухайн асуудалтай холбогдуулан шалгаж, дээрх жолоочийн жолооны эрхийг гурван сараар хасч, 50 мянган төгрөгөөр торгосон гэлээ.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт “хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцох заалттай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *