ТУРКИЙН “МЕДИКАНА” ЭМНЭЛГИЙН ЭМЧ TUNA PEHLIVANOGLU ГССҮТ-ТЭЙ ХАМТАРЧ НУРУУНЫ МУРИЙЛТ, ҮЕНИЙ ГЭМТЭЛ СОГОГИЙН ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

0
494358574_1015940776776211_304437950500589097_n

Бүгд Найрамдах Турк улсын “Медикана” эмнэлгийн төлөөлөл, их эмч TunaPEHLIVANOGLU болон Б.Бота нар ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтарч нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн мурийлт, өвдөг, түнхний үений гэмтэл согогийн үзлэг оношилгоо хийлээ.

Төв болон салбар эмнэлэгт зохион байгуулсан энэхүү үзлэгт нийт 40 иргэн хамрагдсан бөгөөд гэмтлийн шалтгаант, төрөлхийн гажиг согогоос үүдэлтэй хүзүү нурууны мурийлт, яс үений өвчлөлийг оношилж, нэн шаардлагатай эмчилгээний аргуудын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэсэн байна.

Түүнчлэн ГССҮТ-ийн удирдагын багтай уулзаж, нугаламын үе солих болон Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон нурууны хүнд хэлбэрийн мурийлт, дутуу хөгжил зэрэг олон улсын эмчилгээний дэвшилт арга технологийн талаар санал солилцож, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжижуулах, хамтарсан үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд “Медикана” эмнэлгийн их эмч TunaPEHLIVANOGLU төв болон салбар эмнэлгийн нийт эмч мэргэжилтнүүдэд сургалт хийж, оношилгоо эмчилгээний арга туршлагаас хуваалцлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *