Сэлбэ дэд төвийн 4,362 айлын орон сууцыг ₮826 тэрбумаар барих хоёр багц тендерт үнийн саналаа ирүүлсэн 14 компани

0
j2e9av_72ru43_66ec0aac1ad23e72dd9a9b0a_x974_x974

Сэлбэ дэд төвд нийт 10,063 айлын 113 блок орон сууц барихаас 4,362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг өнгөрсөн сард зарласан. Нэгдүгээр багцын төсөвт өртөг 373.6 тэрбум төгрөг бол хоёрдугаар багцынх 453.4 тэрбум төгрөг. Эдгээр санхүүжилтийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс гаргана.

Энэхүү хоёр багц тендерийг энэ сарын 23-нд нээжээ. Нэгдүгээр багцад дараах есөн компани үнийн саналаа ирүүлсэн байна.

1-БНХАУ-ын “Sinohydro Есдүгээр товчоо инженеринг” компани 475.6 тэрбум төгрөг, хөнгөлөлтгүй, тендерийн баталгаагүй

2-“Шандонг Хайнинг констракшн” групп 373.4 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай

3-“CSMC” 373.2 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай

4-“China Construction 6th Engineering” групп 368.8 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай

5-“Changda Municipal Engineering Guangdong” Co.Ltd 362.4 тэрбум төгрөг, үнийн хөнгөлөлт 3.99% буюу 14.4 тэрбум төгрөг. Үнийн хөнгөлөлт хасагдаж, 347.9 тэрбум болсон. Тендерийн баталгаатай

6-“Shanghai Baoye Group” 361.6 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай

7-“China Road and Bridge Corporation” 359.3 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай

8-“Хуашан интернэшнл энжинеринг монголиа лимитэд” ХХК 349.6 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай.

9-“China Tiesiju Civil Engineering Group” Co., Ltd тендерийн баталгаатай, 344.7 тэрбум төгрөгөөр орон сууцыг барих саналуудаа ирүүлжээ.

Харин хоёрдугаар багцад нийт зургаан компани оролцсон байна.

1-PowerChina Construction Group Ltd 552.5 тэрбум төгрөг, тендерийн баталгаа харагдаагүй.

2-Shandong Luqiao Group Co,Ltd 453.4 тэрбум төгрөг, үүнээс үнийн хөнгөлөлт 18.5 тэрбум төгрөг, хоёр тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай

3-China Construction Third Engineering Bureau Co., Ltd 448.6 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай

4-Shanghai Baoye Group Corp,Ltd 441.6 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай

5-Changda Municipal Engineering Guangdong Co.Ltd 439.8 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай

6-China First Highway Engineering Company Limited 424.1 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгааг тус тус Монгол Улсын банкны дансанд байршуулжээ.

Ингэснээр Сэлбэ дэд төвд 4,362 айлын орон сууц барих ажлыг гүйцэтгэхээр 14 компани тендерт оролцсоны дийлэнх нь Хятад улсын компани байна. Одоо Үнэлгээний хороо хуралдаж шалгаруулалтыг хийх аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *