ҮСХ: Хонины мах 4 төгрөгөөр буурч 17,477 болсон

0
157394659_155126336437828_7038075638289880659_n

 

Улаанбаатар хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.7 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос

  • Атар талх 7 төгрөгөөр өсөж 2571 төгрөг
  • Хар талх 20 төгрөгөөр өсөж 2453 төгрөг
  • Үхрийн ястай мах 50 төгрөгөөр өсөж 20,203 төгрөг
  • Үхрийн цул мах 264 төгрөгөөр өсөж 23204 төгрөг
  • Цөцгийн тос 15 төгрөгөөр өсөж 9442 төгрөг
  • Лууван кг тутамдаа 75 төгрөгөөр өсөж 3246 төгрөг
  • Хүрэн манжин 24 төгрөгөөр өсөж 4175 төгрөг
  • Сонгино кг тутамдаа 52 төгрөгөөр өсөж 3938 төгрөг болсон байна.

Харин хонины мах 4 төгрөгөөр буурч 17477, адууны ястай мах 251 төгрөгөөр буурч 13,621 төгрөг болсон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *