Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ

0
494977453_1151606743435078_3267049909276286372_n

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 01-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1035, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 209, гэрээр 72, эдгэрсэн 754, сэжигтэй тохиолдол 20, Хавьтал 11539 байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *