“Монгол Улсад долоо хоногт 60-70 мянган кибер халдлага илэрч байна”

0
330307-01052025-1746096713-131121815-chuulga_uulzalt_111

“Монгол Улсад долоо хоногт 60-70 мянган кибер халдлага илэрч байна”
Монгол Улсад долоо хоногт 60-70 мянган кибер халдлага илэрдэг гэсэн судалгаа байдаг болохыг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Энхээ хэллээ.

Дэлхий даяар кибер халдлагын түвшин тогтмол нэмэгдсээр байгаа бөгөөд одоогоор энэ аюулаас 100 хувь сэргийлсэн улс үгүй. Иймд иргэн бүрийн оролцоо, идэвх чармайлт чухал байдаг байна.

Тухайлбал, эрсдэлтэй линк рүү орохгүй байх, хувийн мэдээллээ чанд нууцлах, албан ёсны зөвшөөрөлтэй программ ашиглах нь аливаа эрсдэлээс хамгаална.

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Энхээ “Кибер халдлагын сүүлийн үеийн жишээнээс дурдвал, Интермед эмнэлэг, Дата банкны асуудлыг хөндөж болно. Эмнэлэг, ашигт малтмал, цахилгаан холбоо, хүнсний үйлдвэрлэл зэрэг чухал мэдээллийн дэд бүтэц гэж нэрлэгддэг хувь хүний мэдээлэлтэй хадгалдаг газрууд аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй” гэдгийг онцолсон юм.

2022 оны 5-р сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт”-ыг зарласан. Жагсаалтад дараах байгууллагуудыг багтаажээ.

Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд өнөөдөр “Blue Sky” зочид буудалд чуулж, зөрчилтэй холбоотой санал, дүгнэлтээ хамтран хэлэлцсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *