“Jade Gas” Өмнөговиос удахгүй байгалийн хий олборлож эхэлнэ гэлээ

0
Mongolia,Gas,Reserve,,Mongolia,Gas,Storage,Reservoir,,Natural,Gas,Tank

Монголын хэд хэдэн төсөлд байгалийн хийн хайгуул хийж буй “Jade Gas” компани энэ оны хоёрдугаар улиралд багтан үйлдвэрлэл эхлүүлнэ гэж мэдэгджээ. Ингэхдээ Өмнөговь аймгийн “Улаан нуур” төслөөс олборлох аж. Энэ нь “Jade Gas”-ийн хувьд хамгийн амжилттай хайгуул хийж буй талбай юм.

Хайгуулаас гадна үйлдвэрлэлийн хөгжүүлэлт ч урагштай байна. Тодруулбал, үйлдвэрлэлийн хоёр цооногийн бүтээн байгуулалт дууссан талаар нэгдүгээр улирлын тайландаа дурджээ. Харин одоогийн байдлаар дахин хоёр цооногийн хөгжүүлэлтийг хийж байна. Иймд хоёрдугаар улиралд багтан, олборлолтын процесс эхлэх хүлээлттэй байна.

Ташрамд дурдахад, “Jade Gas” нь “Энержи ресурс”-ийн салбар компани “Баруун наран с.а.р.л”-тай хамтарсан компани байгуулж, Ухаа худгаас ойр зайд байрлах Баруун нарангийн ордод байгалийн хийн хайгуул хийдэг билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *