Робот программчлан зохион бүтээгч аваргууд тодорлоо

Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулдаг “МИКРО ЛИОН РОБОТ-2025” нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /2025.05.03-04/ боллоо.Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зохион бүтээгчдийн академи, “Лион робо” ХХК хамтран зохион байгуулдаг “МИКРО ЛИОН РОБОТ 2025” тэмцээнд нийслэл, орон нутгийн 37 сургуулийн 160 баг 350 гаруй сурагч оролцож, өөрсдийн зохион бүтээсэн роботоор мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээ, авхаалж самбаагаа сорилоо.Уг тэмцээн нь монгол инженер, залуучуудын зохион бүтээсэн “Лион робот” сургалтын төхөөрөмжийг ашигладгаараа онцлогтой. Энэ жил анх удаа дроны тэмцээн шинээр нэмэгдсэн нь орчин үеийн технологийн хөгжлийг сурагчдын суралцах арга барилтай уялдуулах, оролцоог нэмэх, тэмцээнийг илүү сонирхолтой, өргөн хүрээтэй болгоход чухал түлхэц болжээ.“МИКРО ЛИОН РОБОТ 2025” тэмцээнд сурагчид хөл бөмбөг тоглодог робот, сумо робот, лего робот, зураас дагагч робот, шоо цуглуулагч робот, дрон зэрэг 8 төрөлд нас насны ангиллаар өрсөлдөж шилдэгүүдээ тодруулсан байна.




Лего-Робот хөл бөмбөг (6-9 анги) – 6 багТэргүүн байр: Ховд ЗБА 1 (Ирмүүнсайхан, Азжаргал) – Ховд Зохион бүтээгчдийн академиДэд байр: Өндөрт тэмүүл (Мөнх-Эрдэнэ) – 44-р сургуульГутгаар байр: Арслан (М.Өлзийдэмбэрэл, А.Баяр) – Ханбогд 2-р сургуульТусгай байр: Ханбогд сумо (Ц.Баяржавхлан, Б.Гантиг) – Ханбогд 2-р сургуульМикроЛион-Робот хөл бөмбөг (2-5 анги) – 24 багТэргүүн байр: Баянгол 38 (А.Мөнхбаатар, С.Баярцогт) – 38-р сургуульДэд байр: Найзууд (Цэгц, Гэрэлт-Од) 50-р сургуульГутгаар байр: UMES Уудам монгол сургуульТусгай байр: 87 бага (Отгонзаяа, Цолмонгэрэл, Ууганбаяр) 87-р сургуульТусгай байр: Thunder Boys (Гис-Од, Байдар) 1-р сургуульМикроЛион Лего (Unknown) (6-9 анги) 15 багТэргүүн байр: Robot (Бумбаяр, Тэлмүүн) 69-р сургуульДэд байр: Аваргууд (Б. Төрболд , Б. Чинбаяр) 69-р сургуульГутгаар байр: Hitler (Амундра, Тэмүүлэн) Шинэ Санаа Иннова сургуульТусгай байр: Rangers (Ухаанзаяа, Одонбат) 69-р сургууль



Шоо цуглуулагч робот (6-12 анги) 11 багТэргүүн байр: SpeedMind (Энх-Учрал, Хулан) 44-р сургуульДэд байр: Enforcer (Билгүүнтөгс, Амармэнд) Орхон Хасү сургуульГутгаар байр: BTS (Хишигсүрэн) Бага тэнгэр сургуульТусгай байр: Niis2 (Золбаяр, Өлзийбадрах, Мандуул) Шинэ Санаа Иннова сургуульДрон (6-12 анги) – 21 багТэргүүн байр: Orchlon white chocolate (Баттүшиг, Төгс-Амирлан) Orchlon International SchoolДэд байр: 1169 (Насан-Очир, Анар) – Шинэ Санаа Иннова сургуульГутгаар байр: Orchlon chocolates (Манлай Оргил, Эрхэмбилэг Жавхлан) OrchlonInternational SchoolТусгай байр: Orchlon 44 (Тэнүүн, Тэнгис) Orchlon International SchoolМикроЛион-Сумо Робот (2-5 анги) – 22 багТэргүүн байр: Багачууд-1 (Төгстөгөлдөр) Ханбогд сургуульДэд байр: Sky Thunders (Бишрэлжаргал, Ирмүүн) 1-р сургуульГутгаар байр: Багачууд-2 (Б.БатИрээдүй) Ханбогд сургуульТусгай байр: GAN ZAM (Ulamdelgerekh, Nasandelgerekh) 20-р сургуулЛего-Зураас дагагч робот (6-9 анги) 6 багТэргүүн байр: Ханбогд-2 (Б.Бат-Ирээдүй, О. Мичидмаа) Ханбогд 2-р сургуульДэд байр: Log-Coders (Т.Энхтамир, Э.Анар, Н.Төгсбаяр) Логарифм сургуульГутгаар байр: Ховд ЗБА 3 (Азжаргал, Ерлан) Ховд Зохион бүтээгчдийн акадеЗураас дагагч робот (6-12 анги) -50 багТэргүүн байр: Dominators 1 (Бат-Эрдэнэ, Тэргэл) Ховд Зохион бүтээгчдийн академиДэд байр: Орхон хурдан (Тулгатөгөлдөр, Азжаргал) 14-р сургуульГутгаар байр: Niis (Ханжигүүр) Шинэ Санаа Иннова сургуульТусгай байр: SpeedMind (Энх-Учрал, Хулан) 44-р сургуульТусгай байр: Uteam (Билгүүн-Очир, Баяр) Orchlon International SchoolУг тэмцээн нь хүүхэд, багачуудад математик, физик, мэдээлэл зүй, технологи зэрэг хичээлүүдийн суурь мэдлэгийг бодит хэрэглээ болгон амьдралд турших боломжийг олгодгоороо давуу талтай. Тэмцээний үр дүнд сурагчид нь электроник, програмчлалд анхан шатнаас ахисан түвшинд суралцаж цаашлаад дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцож ур чадвараа сайжруулж, ирээдүйн чадварлаг инженерүүд бэлтгэгдэж байна.
