БНСУ-д улаанбурханы 52 тохиолдол бүртгэгджээ

0
image_2025-03-06_142403328

 

БНСУ-ын Эрүүл мэндийн яам ням гарагт /2025.05.04/ мэдэгдэл хийхдээ тус улсад улаанбурханы 52 тохиолдол бүртгэгдсэн хэмээжээ. Энэ нь Өмнөд Солонгост сүүлийн зургаан жил үзэгдээгүй өндөр тооны тохиолдол аж. Солонгосын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA) мэдээлснээр бол өнгөрсөн жил улаанбурханы 49 тохиолдол бүртгэгдсэн юм.

Өмнө нь улаанбурхан их хэмжээгээр бүртгэгдсэн нь 2019 он байжээ. Тус жил 194 тохиодол бүртгэгдсэн байна. ДЭМБ 2014 онд БНСУ-ыг улаанбурхангүй орон гэж тодорхойлсон. Гэвч сүүлийн үед тус улсын хүн ам хөгширч, гадаад орнуудаар аялах хүмүүсийн тоо ихэссэн тул улаанбурханы тохиолдол нэмэгдэж байж магадгүй аж.

Энэ жил бүртгэгдсэн 52 тохиолдлын 34 нь гадаадаас, ялангуяа Вьетнамаас тээвэрлэгдэж ирсэн байна. Харин үлдсэн 18 нь дотооддоо халдварлаж, эсвэл гаднаас ирсэн жуулчид байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *