Сүхбаатар дүүрэг ₮200 саяар цэцэг авна

Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 200 сая төгрөгөөр цэцэг авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, Хун, Хилэн, Астра, Башир гэх мэт найман төрлийн 66.600 цэцэг худалдан авахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ санхүүгийн нийт өртгийг тухайн дүүрэг өөрийн хөрөнгөөс энэ ондоо санхүүжүүлнэ хэмээжээ.

Цэцэг нийлүүлэх байгууллага дараах шаардлагыг хангах шаардлагатай. Үүнд:
1. Гадаад байдал: 5-аас дээш цэцгийн дэлбээ ургасан, бусад ишнээс салаалсан, салаа бүр нь бундуй үүссэн, шалбарч хугарч гамтээгүй, шарлаж хорчийж харлаагүй, хэсгүүд өвчлөөгүй, хөнөөлт шавжинд нэрвэгдээгүй байна.
2. Хэлбэр: Зөв ургалттай, суналт байхгүй, шилжүүлэлт бүрэн даах чадвартай, үндэсний хөгжил сайтай, иш бүрээс олон салаа цэцэг гарах чадвартай, нахиа түрсэн ба 5-аас дээш цэцэг гарсан зөв хэлбэртэй байна.
3. Өнгө : Загвар дизайн гаргахад тохиромжтой тод, гоёмсог өнгөтэй байна. Тухайлбал: цагаан, улаан, нил ягаан, шар хөх гэх мэт
4. Үрсэлгээний хэмжээ: • Цэцэгийн дэлбээний тоо : 5-аас дээш ширхэгтэй • Цэцгийн шилбэний өндөр: 10-20 см хүртэл • Дэлбээний диаметр: 2-6см ба түүнээс дээш
5. Үндэс: Өсөлт хөгжил сайтай, бүдүүн иштэй, салаалсан үндэс ихтэй байх ба үндсийг үржил шимтэй шороотой хамт байна.
6. Сав /бортого/ баглаа, хаяглалт: Цэцэг 1 бүрийг сорт өнгөөр нь ангилж 10*10см дээш хэмжээний бортгонд хийж савлан, хаягжуулсан байна.
7. Ачилт, тээвэрлэлт: Цэцгийн дэлбээ иш, нахиаг хугаож гэмтээхгүй бүрэн бүтэн тээвэрлэнэ.
Уг тендерийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 21-ний өдөр дуусна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.