Вьетнамын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын шатанд суралцуулах хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 22-нд дуусна

0
u761u7__MPA6765_x974

Вьетнамын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд зориулсан бүрэн тэтгэлэгт сургалтын хөтөлбөр зарлагдсан байна.

Тус хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдаас эхлээд бакалавр, магистр, докторын шатны оюутан, судлаачид хамрагдах боломжтой юм.

Тэтгэлэгт:

Сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг

Амьдрах байр

Сар бүрийн амьжиргааны тэтгэмж

Вьетнамын нэр хүндтэй их сургуульд нэг жилийн хугацаатай вьетнам хэлний бэлтгэл сургалт (сургалт нь вьетнам хэл дээр явагдана) гэсэн зардлууд багтаж байгаа юм.

Бүртгэл 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл цахимаар явагдана.

Өргөдлөө https://scholarship.esis.edu.mn/grant/login.html холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, бөглөж илгээнэ.

Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /Нэг файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуудлаар ажлын өдөр 09:00-17:00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар 09:00-17:00 цагт Боловсролын Яамны Гадаад хамтын ажиллагааны газар 51-263495 дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү гэж Боловсролын Яамнаас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *