НОБГ: Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд баригдаж буй барилгад гарсан галыг 17:23 цагт бүрэн унтраалаа

0
g5ipqz_494481728_992896136373564_3685001998105986012_n_x974

Удирдлагын академийн ойролцоо буюу Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд
баригдаж буй барилгад гарсан галыг 17:23 цагт бүрэн унтрааснаа
Нийслэлийн Онцгой Байдын Газар(НОбГ)-аас мэдээллээ.

Удирдлагын Академийн ойролцоо гал гарсан байна.
Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас тодруулахад “Хан-
Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай”-д /Удирдлагын академийн хойд
талд/ гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 16:40 цагт ирсэн.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,
аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа
барилгын нэг давхарт шалны материал шатаж байгааг унтраахаар ажиллаж
байна” гэлээ.
Галын тархалтыг 16:56 цагт зогсоосон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *