207 байрыг нураах тендерийг дахин зарлажээ

0
5rdze

“Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт болсон авто осол, газын дэлбэрэлтэд өртөн шатаж,
ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарлалаа. Нийслэлийн
Хөрөнгө оруулалтын газраас өмнө нь уг ажлаар тендер зарлаж, гурван компани оролцон нэг нь
шалгарсан ч бусад нь Сангийн яаманд гомдол гаргасан тул сонгон шалгаруулалт хүчингүй болжээ.
Тендерийг 15-нд нээх юм байна.
Нийслэлээс 207 дугаар байрыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг
төсөвлөж байгаа талаар өмнө мэдээлж байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *