ТЦА: Гарцаар гарч байсан дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

0
494859786_1382596849726456_8265185910451465270_n

Гарцаар гарч байсан дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан ослын бичлэг өнөө өглөө цахим орчинд цацагдсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, “Цагдаагийн байгууллагад өнөө өглөө 07.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд Х.Элентра маркийн автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайн жолоочийг олж тогтоогоод дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *