Дундговь аймгийн үсчин гоо засалчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

0
d2a69d90ccbc8a2d382f5d32689efe63

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар, Засаг даргын үйл ажиллагааны
“Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” хөтөлбөр, “Хүний нөөц дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд
“Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоотой хамтран аймгийнхаа үсчин, гоо
сайханчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцах боломжийг бүрдүүлж “Мастер класс”
сургалтыг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгууллаа.

Сургалтын нээлтийн ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар нээж,
“Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны хамт олонд талархал илэрхийлэн,
Дундговь аймгийн үсчин, гоо засалчдад мэргэжлийн түвшинг ахиулан, улсдаа төдийгүй дэлхийд
өрсөлдөх боломж нзэлттэй байгааг онцоллоо.

Тус сургалтын зардлыг “Хүний нөөцийг дэмжих” дэд хөтөлбөрөөс гаргаж байгаа бөгөөд Дундговь
аймгийн 50 гаруй үсчин, гоо засалчдыг үнэ төлбөргүй хамруулж байна. Сургалтаар эрэгтэй, эмэгтэй
салоны болон гоёлын үс засалт, өнгө гаргалт, маке-up сургалт, шивээс, сормуусны сургалтуудыг
мэргэжлийн багш нар, чанарын өндөр түвшинд заах бөгөөд оролцогчдод сертификат гардуулах юм.

“Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь үсчин, гоо засалчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зэрэг ахиулах сургалтыг 2018 оноос хойш тодорхой үе шаттайгаар зохион байгуулж ирсэн туршлагатай мэргэжлийн холбоо юм. Тус холбоо нь 2024 онд Монгол улсын түүхэнд анх удаа тив, дэлхийн аваргын “Алтан цом”-ыг хүртжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *