“Засгийн газрын төлөөлөгч С.Шаарийбуу гуайтай хамт явна”

0
HEVK-Sunjid-2-of-2-810x500-1

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээс Малайз улсад амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохирлыг барагдуулах шүүх хурлын талаар тодрууллаа.


Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас амиа алдсан эмэгтэйн аав С.Шаарийбууг шүүх хуралд оролцох зардлыг шийдвэрлэсэн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Үүнээс гадна түүнтэй хамт Засгийн газрын төлөөлөгч болон Тайланд улсад суугаа Монгол Улсын Элчин сайд, ХЭҮК-ын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн шүүх хуралд ажиглагчаар оролцохоор ярилцаж байна” гэсэн юм.

С.Шаарийбуу гуай монгол талын өмгөөлөгч болон Малайзад нэг өмгөөлөгчтэй. Хүний эрхийн үндэсний комиссоос байнгын уулзалт хийж, мэдээлэл солилцож байгаагаа хэлж байсан. Өмгөөлөгчийн дансанд ойролцоогоор Малайзын мөнгөн тэмдэгтээр 5000 ринггит байршуулсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

ХОХИРОГЧ ИРГЭНИЙ ӨМГӨӨЛӨГЧИЙН ДАНС РУУ 1.42 САЯ АМ.ДОЛЛАР БАЙРШУУЛАХЫГ ТУШААСАН

Малайзын засгийн газарт 2025 оны хоёрдугаарын 12-нд сард 30 хоногийн дотор тус улсад амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Мумати Муругиа тушаасан. Мөн тус улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу уг шүүх хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлоод буй. Хэрэв дахин гэм буруутай гэдэг нь тогтоогдвол тухайн хохирол барагдуулах мөнгө Ш. Алтантуяагийн гэр бүлд бүрэн очно.

Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөх асан Абдул Разак Багиндаг мөн адил Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Муругиа үүрэг болгосон байдаг. Гэрчүүдийн мэдүүлснээр, Малайз 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдаж авсантай холбогдуулан Ш.Алтантуяа түүний орчуулагчаар ажиллаж байжээ.

Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэж буй.

Одоогийн байдлаар, Сирул Австрали руу зугтсан бөгөөд Малайз улс түүнд ногдуулсан цаазаар авах ялыг хүчинтэй хэвээр байлгаж байна. Улмаар Австралийн засгийн газар Сирулыг шилжүүлж өгөхөөс татгалзаж байна. Харин Азила бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн бол Нажиб эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан мөн адил хоригдож байна. Тэрбээр өнгөрсөн онд ялын хэмжээгээ зургаан жил болгож бууруулсан бөгөөд үлдсэн хугацаагаа гэртээ өнгөрүүлэх хүсэлт гаргажээ.

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *