Хаан банк: 300 мянган иргэний хувийн мэдээлэл зарагдсанд манайх хамааралгүй

0
758e82c259c5f73dda7ef31a3a7164743ab18b00

“Crackingx” сайтад “databank.mn”, “baaz.mn”, “pass.mn” сайтын датаг зарна гэх нийтлэл 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлээр орсон. Тус нийтлэлээс харвал 300 мянган Монгол хэрэглэгчийн банк, харилцагч байгууллага болон хувийн мэдээлэл байгаа гэж бичсэн байжээ. Энэ асуудлын хүрээнд иргэд Хаан банк руу хандсан иргэдийн бухимдал их байсан билээ. Тэгвэл бид энэ асуудлыг талаар хаан банкны олон нийттэй харилцах газраас тодруулан асуухад дараах хариултыг өглөө.

-“Манай байгууллагын зүгээс иргэдийн дата мэдээллийг алдсан зүйл байхгүй. Уг алдаа гаргасан байж болзошгүй газар нь хувийн байгууллага. Манай банктай хамтарч ажилдаг болохоос манай банкны мэдээлэл зарагдсан зүйл байхгүй. Мөн шаталтын явцад иргэдийн мэдээлэл алдагдаагүй гэж гарсан” гэх тайлбарыг өгсөн юм.

Харин энэ талаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, “Ямар нэгэн байдлаар мэдээлэл алдсан байгууллагыг олон нийт буруутгах тохиолдолд тус мэдээллийг нуун далдлах үйл явц явагддаг. Тийм учраас тухайн байгууллагыг бид буруутгадаггүй. Харин яагаад алдсан талаар тодруулж үзсэний үндсэн дээр ирээдүйд гарч болох эрсдэлүүдийг буруулах үүргийг л хүлээдэг. Банкны хэрэглэгчдийн мэдээллийг хадгалж байх үүрэгтэй хувийн хэвшил мэдээллээ алдсан байж болзошгүй нөхцөл үүссэн. ЦЕГ, Кибер зөрчил, халдлагатай тэмцэх нийтийн төв, монгол улсын аюулгүй байдлын үндэсний төв хамтран шалгалтын ажил хийн өнөөдөр дүнгээ гаргасан. Иргэдийн бодож буй шиг бүх мэдээлэл бүрэн алдагдаагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан” гэж хэлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *