Удирдлагын академийн ажилчид захирлаа ажлаас чөлөөлүүлэхээр Засгийн газарт өргөх бичиг хүргүүллээ

Өнгөрсөн 2024 оны намар Д.Сүрэнчимэгтэй холбоотой эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер будилаантуулсан, өөрийгөө академийн хөрөнгөөр шагнасан, хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон байж болзошгүй гомдол АТГ-т очиж хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн. Гомдлын дагуу тус академид аудитын шалгалт ч орж хэд хэдэн зөрчил байгааг илрүүлэн тайлан дүгнэлтээ холбогдох байгууллага буюу ЗГХЭГ болон хуулийн байгууллагад илгээсэн.
Уг дүгнэлтэд, Д.Сүрэнчимэгийг Удирдлагын академийн 100 жилийн ойд зориулан 1,223,938.7 буюу тэрбум 200 сая төгрөгийн өртөг бүхий “Улсаа урлахуй” баримтат уран сайхны киног хийлгэхээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан ч шууд худалдан авалтын аргаар гэрээ байгуулсан гэх асуудал шалгалтын явцад илэрсэн Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, төсвийн тухай хууль, эрүүгийн хууль зэргийг зөрчсөн нь баримт бичиг, бусад эх сурвалжуудаар нотлогдсон.
Харин энэ сарын 6-ний өдөр Удирдлагын академийн багш, ажилчид Монгол Улсын засгийн газарт хандан захирал Д.Сүрэнчимэгийн илт хууль бус болон санхүүгийн гэмт үйлдлүүдийн талаарх аудитын дүгнэлтэд батлагдсан баримтын хамт өргөх бичиг хүргүүлсэн байна.
Эл өргөх бичигт Удирдлагын академийн 100 жилийн ойн арга хэмжээний зардалд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хянасан төсвөөс нэг тэрбум төгрөг дур мэдэн илүү зарцуулсан нь засгийн газрын хэрэг эрхлэх газрын хянасан төсвийг хэтрүүлсэн, төсвийн тухай хууль, төрийн хэмнэлтийн тухай хууль, эрүүгийн хулийг тус тус зөрчсөн гэжээ.


Эх сурвалж: Eguur.mn