Маргаашаас зарим аймгийн нутгаар шороон шуурга шуурна

2025 оны тавдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Тавдугаар сарын 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх
нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар,
говийн аймгуудын ихэнх нутгаар, 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи 12, 14-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
12-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Yүp, Тэрэлж голын
хөндийгөөр шөнөдөө -4. +1 градус, өдөртөө +10… + 15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9 +14 градус, өдөртөө +23… +28 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.