Аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлагаар ажиллаж, 157 иргэний амь насыг авран хамгааллаа
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.05.05-05.11/ нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 157 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Нийт дуудлагын 98 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, нэг нь газар хөдлөлт, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. Тухайлбал өнгөрсөн хоногт гал түймрийн дараах дуудлага, мэдээллүүд бүртгэгдсэн байна.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цагаан чулуут” 5 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4 ханатай гэр эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 3 дугаар хороонд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 30 метр.кв хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 14:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 2х2 метрийн хэмжээтэй зоорины дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянгол ам задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд 0.1 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 8х5 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.7 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:41 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход С-ийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10х8 метрийн хэмжээтэй дүнзэн байшин, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Амгалан өртөөний урд талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2 га орчим газар шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 19:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн эзэмшлийн “AD” загварын автомашин, иргэн Г-гийн эзэмшлийн “Corolla” загварын автомашин, иргэн М-ийн эзэмшлийн 5 ханатай гэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.