Энэ сарын 15-наас нийт нутгаар бороо орж, сэрүүснэ

0

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, тавдугаар сарын 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, тавдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хуурайшилт ихтэй байгаа нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орох бөгөөд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.Хур тунадас: 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *